Нийгмийн
Өдөр тутмын сонинуудын холбооны Гүйцэтгэх захирлаар Э.Энхболд томилогджээ

Монголын Өдөр тутмын сонинуудын холбооны Удирдах зөвлөлийн ээлжит хурал өчигдөр болж, тус холбооны Гүйцэтгэх захирлаар Э.Энхболдыг томилжээ. Харин тус холбооны Ерөнхийлөгчөөр Б.Ганболд ажилладаг байна.
Гүйцэтгэх захирлаар томилогдсон Э.Энхболд нь
- 2009 онд Утга зохиол, нийгмийн ажилтны дээд сургуулийг төгссөн
- 2011-2019 онд “Өдрийн сонин”-ы Улс төр, гадаад мэдээллийн албанд парламентын сэтгүүлчээр ажилласан
- 2019 онд “Өглөөний сонин”-ы орлогч эрхлэгч
- 2020 оноос Ерөнхий эрхлэгчээр томилогдон ажиллаж буй юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.