НИЙГЭМ

Бусдын фэйсбүүк, интернет банк руу хууль бусаар нэвтэрвэл 5 хүртэлх жилээр хорино

Сүүлийн үед иргэдийн фэйсбүүк хаяг, цахим шуудан, интернэт банк руу хууль бусаар нэвтэрч, мөнгө шилжүүлэн авах, залилах гэмт хэргийн шинжтэй үйл ажиллагаа идэвхжиж байна.

Энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгч нь хохирогчийн мэдээллийн аюулгүй байдлын ойлголт сул байдлыг ашиглан тухайн иргэний цахим шуудан юм уу фэйсбүүк хаягийн нууц үгийг сэргээх хүсэлтийг илгээж, бүртгэлтэй гар утас буюу хохирогчийн гар утсанд ирсэн мессежийг залилан өөрт авах байдлаар нэвтэрч ордог.

"сэрэмжлуулэг Sain uu ymar dugaar dr bgaa ve хэрэв TA бусдын фэйсвүүк хаяг цахим шуудан болон интернэт банк руу хууль бусаар нэвтэрсэн тохиолдолд хуртэл жилийн хугацаагаар хорих ял шийтгэх хуулийн заалттай 9911324 Aan za odoo neg msg ochno nadruu yvuuldaa Your verification code is 799972 genee Ok bayarlalaa кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс" гэсэн бичвэр гэх мэтийн зураг байж болно

Иймд иргэд цахим орчинд аливаа вэб холбоос руу орохгүй байх, найз нөхдөөс ирүүлсэн мөнгө зээлэх хүсэлтийг нягталж байх, хэрэв гар утсанд код бүхий мессеж ирж, түүнийг хэн нэгэн этгээд авахаар холбогдож байвал дамжуулж өгөхгүй байх шаардлагатай.

Мөн энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгч этгээд нь бусад этгээдэд хувь өгөх хэлбэрээр хууль бус үйл ажиллагаандаа татан оролцуулдаг тул хүүхэд, залуучууд та бүхэн хэн нэгний санал болгосноор банкны дансаа ашиглуулах, бэлэн мөнгө болгон гаргаж өгөх зэрэг үйлдэлд анхаарал сэрэмжтэй хандана уу.

Хэрэв та бусдын фэйсбүүк хаяг, цахим шуудан болон интернэт банк руу хууль бусаар нэвтэрсэн, энэ үйл ажиллагаанд оролцсон тохиолдолд 5 хүртэл жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлэх хуулийн заалттай болохыг анхаарна уу гэж Эрүүгийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button