Сурвалжилга, НийтлэлЭДИЙН ЗАСАГ

“Оюу толгой” Арбитрт ялбал мөнгөө БУЦААЖ АВНА, тэд татварын актыг ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨӨГҮЙ

“Оюу толгой” ХХК Татварын ерөнхий газраас хамгийн сүүлд тавиулсан 649 тэрбум төгрөгийн татварын актаа бүрэн төлж барагдууллаа гэсэн утгатай албан мэдээг Засгийн газар дөнгөж сая гаргалаа. Харин энэ тухай албан бус мэдээллүүд бол өчигдөр оройноос эхлэн хөвөрсөн юм.

Үүний өмнө өнгөрөгч долоо хоногт, тус актын эхлэл төлөлт болох 230 тэрбум төгрөгийг төллөө гэдэг мэдээлэл цацагдсаныг уншигчид санаж буй. Эдгээр нь сошиалд “Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагч талыг “айлгаж” чадсаны хүчинд буулган авч, татварын өрийг нь төлүүлж эхэллээ” гэх утгаар сэвэгдсэн.

Мэдээлэл өгөхөд, 2020 оны арванхоёрдугаар сард Татварын ерөнхий газраас “Оюу толгой” ХХК-д  үнэ шилжилт хийж АНОАТ-аас зугтсан тэргүүтэй хэд хэдэн шалтгаанаар, 2016-2018 оны үйл ажиллагаанд нь хийсэн хяналт шалгалтын дүнд үндэслэн 649 тэрбум төгрөгийн татварын акт тавьсан.

Дараа нь нэгдүгээр сарын 12-нд “Оюу толгой” мэдэгдэл гаргаж, “Уг татварын актыг хүлээн зөвшөөрөхгүй. Бид өнгөрсөн хугацаанд хариуцлагатайгаар татвараа төлж ирсэн. Энэ актыг Арбитрын шүүх дээр хэлэлцэгдэж буй өмнөх актын маргааны асуудал руу нэмж оруулан шийдүүлнэ” гэсэн байр сууриа илэрхийлсэн билээ.

Өмнөх актын маргаан гэдэг нь,  2018 онд ТЕГ “Оюу толгой”-н 2013-2015 онд төлсөн татварын тайланд аудит хийснээр мөн 150 сая ам.долларын акт тавьсан асуудлыг хэлж буй. Үүний 4.8 саяыг нь Оюу толгой тал хүлээн зөвшөөрч төлсөн бөгөөд, үлдсэнийг нь үндэслэлгүй хэмээж, төлөх эсэхээ Арбитрын шүүхээр шийдүүлэхээр болсон билээ.

ХУУЛИЙН ЗААЛТ: ГОМДОЛ ГАРГАСАН НЬ НООГДУУЛСАН ТАТВАР ТӨЛӨХИЙГ ЗОГСООХ ҮНДЭСЛЭЛ БОЛОХГҮЙ

Тэгэхээр  урьд нь ийм мэдэгдэл гаргачихсан хэр нь ээ чимээ, имээгүй гэнэтхэн татварын актыг хүлээн зөвшөөрч, төлж эхэллээ гэж үү гэх хардлага өнгөрсөн долоо хоногт өрнөсөн гэсэн үг. Харин хоёр өдрийн өмнө “Оюу толгой” ХХК мэдэгдэл гаргаж, “Нэхэмжлэхийг хуулийн дагуу төлсөн нь татварын актыг хүлээн зөвшөөрсөн хэрэг биш” хэмээснээр уг нюансыг бататгасан юм.

Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын 43.3-р зүйлд, “…Гомдол гаргасан нь ногдуулсан татвар, алданги, торгууль төлөхийг зогсоох үндэслэл болохгүй” гэж заасан байдаг. Тэгэхээр хэдийгээр Арбитрын шүүх дээр гомдол нь хэлэлцэгдэж байгаа ч шийдвэр гартал хуулийн дагуу татварын өрөө төлөх үүргээ “Оюу толгой” ХХК биелүүлсэн гэсэн үг. Харин Арбитрын шүүх Оюу толгойн талд шийдвэл тэд Төрийн санд байршуулсан мөнгөө буцаагаад авчихна.

Харин одоогоор Төрийн санд байршаад буй Оюу толгойн 649 тэрбум төгрөг төсвийн бүрдүүлэлтийг л хангаж байгаа юм.

Иймд үнэн хэрэгтээ “Оюу толгой” татварын өрөө бүрэн төлж барагдуулсан гэх агуулгатай мэдээ, мэдээллүүдийг хэрсүү нүдээр харах шаардлагатай байгаа юм. Арбитрын шүүхийн процесс хэрхэж байгаа талаарх мэдээлэл хараахан цацагдаагүй байна.


Холбоотой материалууд:

Оюу толгой 649 тэрбум төгрөгийн актыг ТӨЛӨХГҮЙ, дахин Арбитрын шүүх рүү шилжүүлнэ

Энд дарж уншина уу.


ХУУЛИЙН ЗААЛТ: Рио Тинто БУУЛТ ХИЙГЭЭГҮЙ, хуулийн шахалтаар татварын өрөө ТҮР ТӨЛЖЭЭ

Энд дарж уншина уу.


“Оюу толгой” ХХК: Нэхэмжлэх төлсөн нь татварын актыг хүлээн зөвшөөрсөн хэрэг биш, Арбитрын маргаан үргэлжилнэ

Энд дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төр, эдийн засаг болон урлагийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 5, 2021 13:54

Арбитарт монгол шүүгч байдаггүй байлгүй дээ.шудрагаар шийдэж.эргэж бусгасан юм хийгээд байхгүй байлгүй дээ?

МОНГОЛ ХҮН
МОНГОЛ ХҮН
3 сар 5, 2021 16:17

хар ам�##�сан ХАР ХЭРЭЭ МИНЬ ЮУ ГЭЭД ХАМ АМЛААД БАЙГАА ГАЗРЫН ГАВААР ОРМОР ВЭ? ХУЦАЛГҮЙ НУГДАЙГААД СУУЖ БАЙ ЧИ.

зочин
зочин
3 сар 5, 2021 18:20

Ингэж л таарна. Түр өгөөд буцааж авна гэсэн үг тэгэхдээ шүүхийн зард�##� нэмж авна.

Эрдэнэ
Эрдэнэ
3 сар 5, 2021 18:35

Намайг бага байхад өвгөд хөгшид минь Монгол улсыг өөд татах, хөгжүүлэх Оюу толгой юм гээл ярьдаг байжээ. Гэтэл урагш муут шун�##�тай нөхөд, энэ сайхан баялагыг минь гаднынханд бараг бэлэг болгож өгч, авилга авч монгол улсын хойч үед минь их хэмжээний өр үлдээж, дордуулж байгаад, үнэхээр иргэн хүний хувьд харамсаж явдаг юм. Яахаараа ганц эх орны төлөө зүтгэж чаддаггүй, гэрээ хийж чадахгүй намууд байдаг бна аа, одоо үр ач нартай юу гэж хэлнэ ээ

зочин
зочин
3 сар 6, 2021 07:28

татвараа төлөөгүй бол дампууруулдаг биз дээ

Баасансүрэн
Баасансүрэн
3 сар 6, 2021 08:29

Татвараа хуулийн дагуу тавьсан юм байгаа биздээ. Хэрэв бурууддаг юм бол гадныханд дээрэлхүүлэн байж баялагаа цөлмүүлээд өрөнд орж үлдэх нь хэнд хэрэгтэй байгаад байнаа

Зочин
Зочин
3 сар 6, 2021 17:54

Зүгээр шууд гэрээг цуц�##�

Холбоотой мэдээ

Back to top button