ЭДИЙН ЗАСАГ

“Оюу толгой” ХХК: Нэхэмжлэх төлсөн нь татварын актыг хүлээн зөвшөөрсөн хэрэг биш, Арбитрын маргаан үргэлжилнэ

Өнгөрөгч долоо хоногийн пүрэв гарагт “Оюу толгой” ХХК-иас Төрийн сан руу 228 орчим тэрбум төгрөгийг шилжүүлсэн. Үүнийг хамгийн сүүлд Татварын ерөнхий газраас тус компанид тавьсан 649 тэрбум төгрөгийн татварын актын эхлэл төлөлт хэмээн Засгийн газрын зүгээс тайлбарласан юм. Өөрөөр хэлбэл Рио Тинто татвараа төлж эхэллээ гэсэн мессежийг ард түмэнд өгсөн.

Харин үүний өмнө манай сайтад дурдсанчлан, “Оюу толгой” ХХК зөвхөн хууль биелүүлэх үүднээс татварын нэхэмжлэлийг түр хугацаанд төлөөд буй бөгөөд Арбитрын шүүх тус компанийн талд шийдвэл уг мөнгөө буцаан татаж авах нюанстай байгаа юм.

Энэ агуулгыг баталж, “Оюу толгой” ХХК дараар мэдэгдлийг гаргажээ:

Оюу Толгой ХХК нь Монгол Улсын хууль тогтоомжид заасан татвар, төлбөрийг холбогдох хууль, Оюу Толгойн Хөрөнгө оруулалтын гэрээ (ХөОГ), Оюу толгойн Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө болон Татварын ерөнхий газраас өгсөн зөвлөмжүүдийн хүрээнд цаг хугацаанд нь бүрэн төлдөг билээ.

Татварын байгууллагаас ирүүлсэн татварын нэхэмжлэхийг Оюу Толгой ХХК Монгол Улсын Татварын ерөнхий хуульд заасны дагуу төллөө. Энэхүү нэхэмжлэхийг төлсөн нь Оюу Толгой ХХК татварын акт, шийтгэлийн хуудаст дурдсан зөрчлүүдийг хүлээн зөвшөөрсөн явдал биш бөгөөд Монгол Улсын захиргааны хэргийн шүүх, олон улсын арбитрын шүүхэд татвартай холбоотой маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа зохих журмын дагуу үргэлжлэн явагдаж байна.

Оюу Толгой ХХК нь Монгол Улсын шилдэг татвар төлөгчөөр жил дараалан шалгарч ирсэн бөгөөд 2010 оноос хойш нийт 5.9 их наяд гаруй төгрөг (ойролцоогоор 2.9 тэрбум ам.доллар)-ийг татвар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, бусад төлбөр хураамж хэлбэрээр Монгол Улсын Засгийн газарт төлөөд байна.

Оюу Толгой ХХК Монгол Улсын эдийн засагт томоохон хувь нэмэр оруулагч бөгөөд 2010 оноос хойш нийт 11.6 тэрбум гаруй ам.долларыг дотоодод зарцуулсан байна. Мөн тус компани нь Монгол Улсын томоохон ажил олгогчийн нэг бөгөөд одоогоор тус төсөлд 12,000 гаруй хүн ажиллаж байгаагаас 95 гаруй хувь нь Монголчууд байна.

Оюу Толгой ХХК Монгол Улсын эдийн засагт эдийн засгийн дорвитой хувь нэмэр оруулж буйдаа бахархалтай байдаг.

ТӨГСӨВ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
irgen
irgen
2021-03-01 22:18

mongol ulsiin tur shantaajilj ajilladag bol z##lsan in deer shuu unen shudragyn zarchimtai l bh yostoi

j
j
2021-03-02 09:09

rio-g kick off hiihed, tatvaraa asuudalgui toldog, oldsonoo 50:50 hiideg, hulgai hiihgui ashigtai ajilahiin toloo hicheedeg delhiin olon horongo oruulagch bna.

Зочин
Зочин
2021-03-03 06:33

Монгол хөөж гаргах хэрэгтэй унжсан бултсан авилг�##�аар асуудлаа шийддэг гарууд өөр хөрөнгө оруулагч олдоно

Холбоотой мэдээ

Back to top button