УЛС ТӨР

УИХ дахь АН-ын бүлэг, АН-ын даргад нэр дэвшигч О.Цогтгэрэлд амжилт хүслээ

   УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2021.03.11/ ээлжит бус хурлынхаа үеэр Ардчилсан намын даргад нэр дэвшигч О.Цогтгэрэлд баяр хүргэн, амжилт хүсэж, бэлгэдэл болгон төрийн далбаа, намын тугаа дурсгав. Энэ үеэр УИХ-ын гишүүн, Ардчилсан намын даргад нэр дэвшигч О.Цогтгэрэл, Ардчилсан намын энэ түүхэн хүнд цаг үед намынхаа талд, мянга мянган гишүүд, ардчилалд хайртай иргэдийнхээ төлөө зарчимтай өрсөлдөхөө амлаж байна гэв.

Харин Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат, Ардчилсан нам хүнд цаг үеийг туулан, дараагийн шатны түүхээ бичиж эхэлж байна. Ардчилсан намын даргын сонгуульд нэр дэвшин, хариуцлага үүрэн ажиллахаа илэрхийлсэн хоёр гишүүндээ талархаж байна. Эв нэгдлийг илэрхийлж нэрээ татсан Ж.Батсуурь гишүүний санаачилгаар Ардчилсан намын бүлэг нэр дэвшигч О.Цогтгэрэлийг дэмжин ажиллахаа илэрхийлж байна. Намын даргын сонгуульд нэр дэвших болзлоо хангасан намынхаа бусад нэр дэвшигч залуусдаа амжилт хүсэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button