Нийгмийн

Яруу найрагч Ц.Доржсэмбэ агсны “Цас, бороо” ном хэвлэгдэв

МЗЭ-ийн болон Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч Цэндийн Доржсэмбэ агсны “Цас, бороо” ном хэвлэлтээс гарчээ.

Уг номд түүний амьд ахуйдаа “Хэнд би таалагдах ёстой вэ...”, “Харсан тэнгэр”, “Хэд дэх бороо” түүвэр бүрэн эхээрээ багтжээ. Мөн “Бурхны зүрх” номоос нь хасагдсан шүлгүүд, түүнд зориулан бичсэн номын нөхдийнх нь бичсэн  хөрөг, дурсамж, судлал, шүүмж, сэтгэгдэл, түүний өөрийнх нь бичсэн “Миний Өлзийт” нийтлэл, хэвлэлд гарсан хоёр  ярилцлага багтсан байна.

Номыг Монголын Ардчилсан Холбооны Хэрэг эрхлэх газрын дарга С.Эрдэнэцогт ивээн тэтгэн хэвлүүлжээ.


ЦАС БОРОО

Чамтай л харсан цас

Жинхэнэ цас байсан

Жигүүртэй цас байсан

Түүнээс хойш

Тийм цас ороогүй

Ороогүй гэж бодсон

Ой дурдатгалын минь тойрон

Одоо ч цас орсоор л байна.

Чамтай л норсон бороо

Жинхэнэ бороо байсан

Жигүүртэй бороо байсан

Түүнээс хойш

Тийм бороо ороогүй

Ороогүй гэж бодсон

Ой дурдатгалын минь тойрон

Одоо ч бороо орсоор л байна...

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button