Инстаграм насанд хүрэгчдийг 18-аас доош насны хүүхдүүд рүү чат бичихийг хоригложээ

Инстаграм залуу хэрэглэгчдээ хамгаалахын тулд насанд хүрэгчдийг өөрсдийг нь дагадаггүй 18-аас доош насны хүүхдүүд рүү чат бичихийг хориглох болжээ. Хэрвээ мессеж явуулахыг оролдвол “Энэ аккаунт таныг дагахаас хойш та мессеж явуулах боломжгүй” гэж гарч ирэх аж.
Мөн тус компани сэжигтэй байж болзошгүй үйлдэл гаргасан насанд хүрэгчдийг өсвөр насны хүүхдүүдийг олж дагахад илүү хүндрэлтэй болгох юм. Сэжигтэй байж болзошгүй үйлдэлд өсвөр насны хүүхдүүд рүү найзын эсвэл мессеж явуулах хүсэлт гэх мэт зүйл орно.

Инстаграмыг хэрэглэдэг 18-аас доош насны хүүхдүүдэд өөрсдийнхөө холбоотой “сэжигтэй” насанд хүрэгчидтэй харилцахдаа болгоомжтой байхыг сануулдаг болсон байна. Мөн тус компани залуу хэрэглэгчдийн жинхэнэ насыг тодорхойлоход туслах хиймэл оюун ухаан зохиож эхэлжээ.

Мягмар гарагт (2020.03.16) Инстаграм компани блогдоо нийтлэл оруулж “Олон хүмүүс насаа үнэн хэлдэг боловч, залуу хүмүүс насныхаа тухай худлаа хэлэх тохиолдол гардаг гэдгийг мэднэ” хэмээсэн байна.
Эх сурвалж: Daily Mail
Б.БУЯНДОРЖ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.