Гадаад мэдээДЭЛХИЙ

Instagram-ийн захирал цахим платформын аюулгүй байдлын талаарх чухал шүүх хуралд мэдүүлэг өглөө

Instagram-ийн захирлаар 2018 оноос хойш ажилласан Адам Моссери “Meta”-гийн шүүх хурал дээр мэдүүлэг өгсөн байна. АНУ-ын мужууд “Meta” компанийг залуу хэрэглэгчдийг донтуулах зорилгоор платформуудаа бүтээж, сэтгэл түгших болон сэтгэл гутралын асуудлыг даамжруулсан гэж буруутгаж байгаа юм.

2021 онд өсвөр насныханд зориулж “Завсарлага авах” буюу “Take a Break” нэртэй функцээ нэвтрүүлсэн. Тус функц нь тодорхой хугацаа өнгөрсний дараа Instagram-аас гарахыг сануулдаг юм. Сонирхолтой нь “Take a Break” функцийг тухайн үед бүх өсвөр насны хэрэглэгчдэд шууд нэвтрүүлэхийн оронд өөрсдөө орж асаадаг хэлбэрээр гурав гаруй жил болгосон байна. 2024 онд тус функцийг бүх өсвөр насны хэрэглэгчид шууд нэвтрүүлсэн юм. Үүнээс өмнө “Take a Break”-ийг асааж ашигладаг байсан өсвөр насны хэрэглэгчдийн тоо таван хувь хүрээгүй хэмжээнд байсан гэж Адам мэдүүлэг өгчээ. Мөн тэр “Meta” тус функцийг шууд нэвтрүүлэхээ албаар хойшлуулсан гэх яриаг үгүйсгэсэн байна.

“Meta” буруутай нь тогтоогдвол хамгийн дээд талдаа 1.4 их наяд ам.долларын торгуульд унаж магадгүй юм. Гэхдээ мужууд мэдэгдэхдээ 200 тэрбум ам.доллар хүртэл торгууль төлөхийг шаардах боломжтой гэжээ. Мэргэжилтнүүд энэ шүүх хурлыг цахим сүлжээ залуу хэрэглэгчдийн аюулгүй байдалд хэрхэн нөлөөлдөг тал дээр "Meta"-д тулгарсан хамгийн том хууль эрх зүйн сорилт гэж үзэж байгаа юм.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button