НИЙГЭМ

Дархан-Уул аймагт машинаар зорчиж явсан иргэн вагонд мөргүүлжээ

Дархан-Уул аймгийн Хонгор сумын II багийн 137-ын 8 км гэдэг газар суудлын автомашин ачаа тээврийн галт тэргэнд мөргүүлжээ.

Тодруулбал, Дархан сумын харьяат иргэн О (63 настай, эмэгтэй) “Тоёота Фиелдэр” загварын суудлын автомашинтай зорчиж яваад төмөр замын хамгаалалтын баганын зурвасыг мөргөснөөс ачаа тээврийн галт тэргэнд мөргүүлж, автомашины бензин асгарсан байжээ.

ОБЕГ энэ тухай дуудлагыг өчигдөр 07:17 цагт хүлээн авсан байна.

Улмаар аймгийн онцгой байдлын алба хаагчид автомашиныг төмөр замын бүсээс гаргаж, аюулгүй болгожээ. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button