ДЭЛХИЙ
Фэйсбүүк гурван сарын дотор 1.3 тэрбум хуурамч аккаунт устгажээ

Фэйсбүүк компани 10-аас 12-р сарын хооронд 1.3 тэрбум хуурамч аккаунт устгасан талаар даваа гарагт мэдээлжээ. Мөн тус сошиал платформ дээр худал мэдээлэлтэй тэмцэхээр 35 мянган хүн ажиллаж байгаа аж.

Тус компани эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд “КОВИД-19” болон вакцины талаарх худал мэдээлэл гэж үзсэн 12 сая гаруй контентыг устгасан тухайгаа блогдоо мэдээлсэн байна.

Цар тахлын үед Твиттер, Фэйсбүүк гэх мэт сошиал платформууд дээр коронавирусийн вакцины тухай худал мэдээлэл, цуу яриа их гарсан. Твиттер компанийн хэвлэлийн төлөөлөгч “The Strait Times” сайтад мэдээлэл өгөхдөө өнгөрсөн жилээс хойш нийтдээ 22,400 жиргээ устгасан хэмээжээ.
Эх сурвалж: Reuters, Strait Times
Б.БУЯНДОРЖ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.