НИЙГЭМ

Дархлаа тогтсон эсэх нь 7-8 жилийн дараа мэдэгдэнэ гэдэг ХУДАЛ

"Tserenkhuu Ishtseden” гэх фэйсбүүк хаягаас “Дархлаа тогтсон эсэх нь 7-8 жилийн дараа мэдэгдэнэ. Тогтох эсэхийг нь хэн ч үл мэднэ” гэсэн пост оруулжээ.

Уг постыг 263 хүн хуваалцаж, 480 хүн хариу үйлдэл үзүүлж, 48 хүн сэтгэгдэл бичсэн байна.

Уг мэдээллийг нягталлаа.

Дархлаа тогтсон эсэх нь 7-8 жилийн дараа мэдэгдэнэ.

Factcheck:

Коронавирусийн эсрэг вакцины хоёр тунг бүрэн хийлгэснээс хойш дархлаа бүрэн тогтоход цөөн хэдэн долоо хоног шаардагдах тухай АНУ-ын Халдвар өвчнийг хянах, сэргийлэх төв мэдээлсэн байна.

Манай улсад ашигласан вакцинуудын тухайд:

AstraZeneca вакцины хоёр тунг хийлгэснээс хойш 14-өөс дээш хоногийн дараа хүний биед дархлаа тогтох бөгөөд 95 хувийн үр дүнтэй байгааг ЭМЯ-наас мэдээлсэн.

BioNTech/Pfizer-ийн вакцин нь эхний тун хийлгэснээс хойш гурван долоо хоногийн дараа хоёр дахь тунг хийх ёстой. Үүнээс хойш дор хаяж 14-28 хоногт таны биед коронавирусийн эсрэг бүрэн дархлаа тогтох нь. Үр дүн нь мөн 95 хувь хэмээн үзэж байна.

Спутник V вакцин нь мөн 90-ээс дээш хувийн үр дүнтэй байгаа бөгөөд эхний тунг хийлгэснээс 18 хоногийн дараагаас дархлаа тогтож эхлэх тухай мэдээлж буй.

БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн вакцин 28 хоногт 97.6 хувийн үр дүн өгч байгаа талаар мэдээлсэн байна. Уламжлалт вакцинууд ч мөн 2-3 удаагийн тунг хугацаанд нь хийлгэж байж дархлаа бүрэн тогтдог хэмээн үздэг.

Тиймээс коронавирусийн эсрэг дархлаа тогтсон эсэх нь 7-8 жилийн дараа тодорхой болно гэдэг нь ХУДАЛ болж байна.

Эх сурвалж: factcheck.mn

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button