Зохиолч Х.Болор-Эрдэнийн “Гүйж яваа эмэгтэй” роман Amazon.fr сайтад байршлаа

2019 оны хамгийн их борлуулалттай номын жагсаалтад эдүгээ Франц улсад амьдран уран бүтээлээ туурвиж буй зохиолч Халтарын Болор-Эрдэнийн “Гүйж яваа эмэгтэй” ном багтсан билээ. Уг бүтээл франц, хятад хэл дээр орчуулагдсан байна.
Тэгвэл нэгэн баяртай мэдээ дуулгахад “Гүйж яваа эмэгтэй” роман Дэлхийн тэргүүлэх онлайн худалдааны сүлжээ компани болох Amazon.fr сайт дээр байршжээ.
Энэ талаар тус номын зохиолч Х.Болор-Эрдэнэ цахим хуудаснаа “Amazon сайтанд 2 дахь номоо байршуулсан баяртай мэдээгээ дуулгахад таатай байна. Швейцарт ажиллаж амьдардаг орчуулагч, кино найруулагч, уран бүтээлийн анд нөхөр Uran Shai-Enkh -ийнхээ бүрэн дүүрэн дэмжлэгтэйгээр энэхүү ажлын ард гарлаа. “Хишигт” туужийг маань франц хэлээр хөрвүүлсэн тэрээр "Гүйж яваа эмэгтэй” романыг маань мөн орчуулснаар франц хэлтэй орнуудын уншигчдын гарт ном маань ийнхүү хүрлээ. Энэхүү романыг орчуулсан эрхэм анд Урнаадаа болон хянан тохиолдуулсан Швейцарын зохиолч Jean-Claude Marchand танаа халуунаар талархъя. Та бүхний оролцоогүйгээр энэ бүхний ард гарч чадахгүй байлаа” хэмээн бичжээ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.