НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөл Газын зурвасын асуудлаар хуралдана

НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөл Израиль улс болон Хамас бүлгийн хооронд болж буй мөргөлдөөний талаар ирэх ням гарагт (2021.05.16) хуралдах болсноо мэдэгджээ. Тус зөвлөлийн байнгийн гишүүн орнуудад АНУ, Их Британи, ОХУ, БНХАУ, Франц багтдаг аж.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен пүрэв гарагт (2021.05.13) хэлэхдээ уузлалт хийхээс өмнө хэдэн хоног хүлээх нь дипломат арга үр дүнтэй байх эсэхийг харж, бид нөхцөл байдлыг намдаахад оролцох хэрэгтэй үгүйг шийдэхэд туслана гэжээ. Өнгөрсөн даваа гарагт Хамас бүлэг Иерусалим болон Тел Авив хот руу пуужин харваснаас хойш Израиль улс хариу цохилт өгч эхэлсэн.


Газын эрүүл мэндийн яам мэдээлснээр мөргөлдөөн эхэлснээс хойш 67 Палестинчууд амь үрэгдсэн байна. Харин Израиль улсын долоон иргэн нас баржээ. Хамас бүлэг өнгөрсөн лхагва гарагт (2021.05.12) 1600 пуужин харвасны дараа гал зогсоох санал тавьсан ч Израилийн Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху хүлээн аваагүй байна.
Эх сурвалж: Reuters
Б.БУЯНДОРЖ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.