Нийгмийн
ГЭГЭЭЛЭГ: Дуучин М.Нарантуяа төрөх эмнэлгүүдийн нярайн өлгийг шинэчилж байна

Дуучин М.Нарантуяа төрөх эмнэлгүүдийн нярайн өлгийг шинэчлэх зорилгоор хандивын аян өрнүүлсэн билээ.
Тэрбээр нийслэлийн дөрвөн төрөх эмнэлэгт тавдугаар сарын 28-нд өлгий хүлээлгэж өгөхөөр болжээ. Харин өнөөдрөөрөөс эхлэн шинэ өлгийнүүдийг 21 аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргүүлж байгаа аж. Тодруулбал, аймгуудын Нэгдсэн эмнэлэгт 50 ширхэг зузаан гадар өлгий, 50 ширхэг дотор өлгий хүлээлгэн өгч байна.
Аймаг орон нутагт өгч буй эдгээр өлгийг үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж Angel Baby Хүүхдийн Их Дэлгүүр-ийн үйлдвэрээс захиалж хийлгэжэээ. Харин дотор өлгийг тус үйлдвэрийн хамт олноос бэлэглэсэн байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Bayarlalaa.