Нийгмийн
ТАНИЛЦ: Сүүлийн 24 цагт дараах зургаан аймагт халдварын тохиолдол батлагдлаа

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 680 хүнээс халдвар илэрлээ. Эдгээрийн 46 нь хөдөө орон нутагт батлагджээ. Тодруулбал,
- Эрдэнэт 19 тохиолдол
- Булган 10 тохиолдол
- Төв 10 тохиолдол
- Хөвсгөл 1 тохиолдол
- Өвөрхангай 3 тохиолдол
- Архангай 3 тохиолдол тус, тус бүртгэгджээ.
Харин сүүлийн 24 цагт 685 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. Ингээд эдгэрсэн хүний тоо 48041 болов. Харин хоёр хүн нас баржээ. Тодруулбал,
- Тавдугаар сарын 13-нд онош нь батлагдсан 74 настай эмэгтэй
- Тавдугаар сарын 25-нд онош нь батлагдсан 74 настай эмэгтэй нас барлаа.
Ингээд халдвар авч нас барсан хүний тоо 257 боллоо.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.