Харвардын физикч: Бид харь гарагийн иргэншилтэй гэрээ хийх хэрэгтэй

Дөрвөн жилийн өмнө нарны аймаг дундуур нисэж өнгөрсөн объект харь гарагийн технологи байсан гэж Харвардын физикч Ави Лоеб хэлсэн билээ. Гэхдээ бусад эрдэмтэд тус объектыг зүгээр л чулуу байсан гэдгийг тогтоосон юм.

Лоеб “Scientific American”-д бичихдээ харь гарагийн иргэншил өндөр энергитэй бөөмс буудаж галактикуудыг бүхэлд нь шатааж чадах хүчирхэг буу бүтээх магадлалтай гэжээ. Тэрбээр нэмж бичихдээ “Муу мэдээ нь гэвэл бид энэхүү өндөр энергитэй бөөмс дэлхийг онохоос өмнө ирж яваа эсэхийг мэдэх боломжгүй” гэсэн байна.
Үүнээс сэргийлэхийн тулд Лоеб хэрвээ харь гарагийн иргэншил байдаг бол тэдэнтэй гэрээ хийхийг санал болгожээ. Энэхүү гэрээ нь 1963 онд АНУ, ЗХУ, Их Британи улсууд хийсэн Цөмийн туршилтыг хориглох тохиролцоотой ижил байх аж.
Эх сурвалж: Daily Mail
Б.БУЯНДОРЖ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.