Нийгмийн
Ачааны вагон замаасаа гарч суман шилжүүлэгт эвдрэл үүсжээ

Өчигдөр /2019.08.14/ өглөө Төв аймгийн нутаг дэвсгэр Мааньт өртөөний орчимд дөрвөн вагон унаж төмөр зам эвдэрсэн талаар бид мэдээлсэн.
Тэгвэл цагдаагийн байгууллагад Төв аймаг Баян сум 3-р баг ”Мааньт өртөөн дээр гурван вагон замаас гарсан” гэсэн мэдээллийг 08-р сарын 14-ний 10:30-д ирсэн байна.
Дуудлагын дагуу шалгахад Төв аймаг Баян сум 3-р баг Мааньт өртөө 521-р километрийн 3-р зуутад Улаанбаатар-Чойр чиглэлийн ачааны 2656-р галт тэрэгний араасаа дөрөв дэх вагон замаас гарч, 5,6,7-р вагон унасан байжээ. Ямар нэгэн хүн бэртэж гэмтээгүй бөгөөд вагон унасны улмаас гурван ширхэг суман шилжүүлэг эвдэрсэн байна.
Уг хэргийг Төмөр замын цагдаагийн газар шалгаж байгаа аж.
Ж.ДӨЛГӨӨН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.