СПОРТ

БИЧЛЭГ: Монголын эрэгтэй сагсан бөмбөгчид олимпын эрх авах боломжгүй боллоо

Монгол Улсын багийн спортын түүхэн дэх олимпын анхны эрхийг эмэгтэй сагсан бөмбөгчид аваад байгаа билээ. Сагсан бөмбөгийн 3x3 төрлийн эрэгтэй багийнхан олимпын эрх авахын төлөөх сүүлчийн дайралтаа өнөөдөр хийлээ.

Манай багийнхан хагас шигшээд Бельгийн багт 16:15-аар хожигдов. Ингэснээр Монголын эрэгтэй сагсан бөмбөгчид Токиогийн олимпын эрх авах боломжгүй боллоо. Учир нь тус тэмцээн “Токио-2020” олимпын эрх олгох хамгийн сүүлчийн боломж байсан юм.

Хэдийгээр манай эрэгтэй баг олимпын эрх авч чадаагүй ч энэ цагийн эгэл баатрууд. Монгол Улс сагсан бөмбөгийн спортоор амжилт гарган, дэлхийн хэмжээнд өрсөлдөх боломжтойг тэд л анх нотолсон, анхны тодотгол бүхий олон, олон түүхэн амжилтын эзэн болсон. Олон олон залуус тэднээс үлгэрлэн, гаргасан жимээр нь алхан, сагсан бөмбөгийн спортод хөл тавьж байгаа нь өөрөө юугаар ч үнэлж, хэмжишгүй том амжилт.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Дел
Дел
6 сар 7, 2021 07:57

гэхдээ үр дүн чух�##�

Холбоотой мэдээ

Back to top button