СПОРТ

Монголд Бодибилдингийн мэргэжлийн тамирчны эрх олгох тэмцээн болно

Дэлхий хэмжээний мэргэжлийн бодибилдинг, фитнесийн тамирчны эрх олгох IFBB Pro Qualifier Mongolia тэмцээн наймдугаар сарын 24-д Corporate Convention Center-т болно.

Монгол Улсад анх удаа болох IFBB Pro Qualifier Mongolia тэмцээний онцлог нь ямар нэгэн олон улсын болон дотоодын холбооны харьяалал шаарддаггүй учир сонирхсон тамирчин бүр оролцоход нээлттэй.

Мөн тэмцээнд оролцоход улс болон бүсийн эрх авах хэрэггүй бөгөөд бодибилдинг, фитнесээр хичээллэгч хүн бүр өөрийгөө сорих бүрэн боломжтой. Тамирчид Mr.Olympia-д оролцохын тулд IFBB Professional League холбооны тэмцээнүүд буюу Pro Qualifier тэмцээнүүдэд оролцон, мэргэжлийн үнэмлэх авах ёстой байдаг аж.

Монгол Улсад анх удаа болох IFBB Pro League тэмцээн нь дараах ангилалд болох бөгөөд оролцох хүсэлтэй тамирчид http://ifbbpromongolia.com/register.php вэб хуудсаар бүртгүүлэх юм байна.

Жингийн болон ангилал бүрийн аваргуудад “IFBB Pro Card” үнэмлэх олгоно.

Тэмцээний жин төрлийг дурдвал,

  • Бикини
  • Фигур
  • Эрэгтэй бодибилдинг
  • Эрэгтэй классик physique
  • Эрэгтэй physique
  • 35-аас дээш насны Бикини мастер (Прo карт олгохгүй)
  • 35-аас дээш насны Фигур мастер (Прo карт олгохгүй)
  • 35-аас дээш насны Эрэгтэй Physique мастер (Прo карт олгохгүй)
  • 35-аас дээш насны эрэгтэй бодибилдинг мастер (Прo карт олгохгүй)
  • 23 нас хүртэлх Бикини (Прo карт олгохгүй)
  • 23 нас хүртэлх Фигур (Прo карт олгохгүй)
  • 23 нас хүртэлх Эрэгтэй Physique (Прo карт олгохгүй)
  • 23 нас хүртэлх Эрэгтэй Бодибилдинг (Прo карт олгохгүй) төрлүүд орно.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
StevSlarie
StevSlarie
1 сар 10, 2020 17:12

Gel Kamagra Francia Priligy Necesita Receta Medica Cialis 30 Anos [url=http://cialibuy.com]Cialis[/url] Achat Propecia 1mg

Холбоотой мэдээ

Back to top button