Их Британи улс коронавирусийн вакцины гурав дахь тунг туршиж байна

Их Британи улс коронавирусийн аль вакциныг гурав дахь тун болгон ашиглавал хамгийн үр дүнтэй байхыг туршиж эхэлсэн байна. Кэмбриж дэх Адденбрукын эмнэлэгт 180 хүн сайн дураараа оролцож долоон вакцин тариулах аж. Тэрхүү “CoV-Boost” нэртэй судалгаа нь гурав дахь тунг хийснээр хоёр тун тарьснаас илүү үр дүнтэй байх эсэхийг үзэх юм.

Судалгаагаар “Oxford/AstraZeneca”, “Pfizer/BioNTech”, “Moderna”, “Novavax”, “Valneva”, “Janssen”, “Curevac” вакцинуудыг хоёр дахь тунг хийснээс 10-аас 12 долоо хоногийн зайтай тарих аж. Их Британийн засгийн газраас санхүүжүүлж буй тус судалгааг “University of Southhampton”-ий эрдэмтэд явуулж байгаа.
Их Британийн Эрүүл мэндийн судалгааны үндэсний хүрээлэн тус судалгаанд сайн дураараа оролцох 30-аас дээш насны хоёр тунгаа тариулсан хүмүүсийг цуглуулсан байна. Тэдэнд нэмэлтээр хуурамч тун эсвэл судалгаанд ашиглах вакциныг хийх аж.
Эх сурвалж: BBC
Б.БУЯНДОРЖ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.