Хамас бүлэг гал нээсэн тул Израиль Газад хариу цохилт өгчээ

Мягмар гарагт (2021.06.15) Хамас бүлэг Израилийн нутаг дэвсгэр лүү галт бөмбөлөг нисгэсний улмаас тус улсад хэд хэдэн гал гарсан байна. Үүний эсрэг Израилийн тал өнөөдөр Хамас бүлгийн байршилдаг газар луу агаарын цохилт өгсөн аж. Израилийн батлан хамгаалахын хүчин мэдэгдэл хийхдээ байлдааны онгоцнууд Хан Юнис, Газа хот дахь Хамас бүлгийн байршдаг газруудад агаарын цохилт өгсөн хэмээжээ.

Өнгөрсөн сард Хамас бүлэг, Израиль улс хоёр 11 жилийн турш гал нээн мөргөлдсөн. Тус мөргөлдөөн тавдугаар сарын арванаас эхэлж, хоёр тал 21-ны өдөр гал зогсоох тохиролцоон хүрсэн билээ. Мөргөлдөөний улмаас 240 гаруй хүн нас барсан. Израилийн цэргийн хүчний мэдэгдсэнээр Хамас бүлэг 4300 гаруй пуужин харвасан аж. Үүний эсрэг тус улс Хамас бүлэгтэй хамаарал бүхий мянга гаруй байршилд агаарын цохилт өгсөн байна.
Хамас бүлгийн төлөөлөгч мэдэгдэл хийхдээ Палестинчууд өөрсдийн эрх болон Йерусалем дахь ариун талбаруудаа хамгаалж зоригтойгоор тэмцлээ үргэлжлүүлсээр байх болно гэжээ.
Эх сурвалж: BBC
Б.БУЯНДОРЖ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.