Италийн тамирчин Манэуль Локателли Кристиано Рональдог дуурайв

Мягмар гарагт (2021.06.15) Португал улсын шигшээ багийн тамирчин Кристиано Рональдо хэвлэлийн бага хурлын үеэр урдаа байсан хоёр Кока Колаг холдуулан ус уухыг уриалсан. Үүний улмаас Кока Кола компанийн зах зээл дэх үнэлгээ 4 гаруй тэрбум ам.доллароор буурч 240 тэрбум ам.доллар болсон байна. УЕФА Аваргуудын лиг Погба болон Рональдо нарын хийсэн үйлдлийг ноцтой асуудал мэтээр хүлээн авч үзэхгүй байгаа юм.
Тэгвэл Рональдог даган Италийн шигшээ багийн тоглогч Мануэль Локателли урдаа байсан Кока Колаг холдуулсан байна. Харин Шотланд гаралтай мэргэжлийн хөл бөмбөгчин Жон МакГинн савтай ус уусныхаа дараа “Кола байна уу” хэмээн хошигножээ.

Францын хөлбөмбөгийн шигшээ багийн тоглогч Пол Погба хэвлэлийн бага хурлын үеэр урд нь байсан “Heineken” брэндийн шар айргийг холдуулан тавьсан. 28 настай тэрбээр Лалын шашинтай бөгөөд хэвлэлийн бага хурлын үеэр ямар нэгэн зүйл хэлэлгүй тус алкохолгүй шар айргийг холдуулан тавьсан аж.
Эх сурвалж: Daily Mail
Б.БУЯНДОРЖ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.