ДЭЛХИЙ

Маргааш Бразил, Аргентин хоёр Өмнөд Америкийн аваргын төлөө тоглоно

Дэлхий дахин ням гарагт болох Европын аварга шалгаруулах эцсийн тоглолтыг хүлээж байгаа билээ. Европын аваргын төлөө Англи, Итали хоёр Лондон хотын Уэмбли цэнгэлдэх хүрээлэнд тоглоно. Тус тоглолт ням гарагаас даваа гарагт шилжих шөнийн 03:00 цагт эхлэх юм.

Тэгвэл Өмнөд Америкийн аварга шалгаруулах эцсийн тоглолтод Бразил, Аргентин улсын алдарт шигшээ багууд тоглох болжээ. Тэдгээр улсын шигшээ багууд нийтдээ долоон удаа дэлхийн аварга болж байсан. Бразил, Аргентины шигшээ багууд 1914 онд анхны тоглолтдоо хийжээ. Аргентины шигшээ баг финалын шатнаас өмнө 19 тоглолтод хожигдоогүй байна. Харин Бразил улс 2019 оны арван нэгдүгээр сард нөхөрсөг тоглолтод Аргентины шигшээтэй таарч өвдөг шороодсоноос хойш хожигдоогүй аж.

Тус тоглолт Бразил улсын Маракана цэнгэлдэх хүрээлэнд болно. Бразилын шигшээ багийн тоглогч Ричарлисон хэлэхдээ “”Ямартай ч тэдэнд дэлхийн хамгийн сайн тоглогч байгаа. Ингэснээр бидний хооронд тодорхой өрсөлдөөн үүсэж байгаа юм. Бид Аргентин улсыг ялахад хэр хэцүү гэдгийг мэднэ” хэмээжээ.

Эх сурвалж: Reuters

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button