ДЭЛХИЙ

Борис Жонсон “Euro 2020”-ийн аваргын тоглолтод зориулж пабуудын хаах цагийг хойшлуулна

Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон иргэддээ Английн шигшээ багийн тоглолтыг үзэх боломж олгож, пабуудын хаах цагийг хойшлуулах болсон талаар эх сурвалж мэдээлжээ. Ирэх ням гарагт (2021.07.11) болох “Euro 2020” тэмцээний аваргын төлөөр тоглолтуудад Итали, Испани, Англи, Дани улсууд оролцоно.

Үүнтэй холбогдуулан пабуудын хаах цагийг хойшлуулна хэмээн “Downing Street”-ийн дотоод эх сурвалж “The Sun” агентлагт мэдээлсэн аж. Тэрхүү эх сурвалж мэдэгдэхдээ “Бид улс даяараа ням гарагт болох Европын аварга шалгаруулах тэмцээний финалын шатны тоглолтуудыг хүлээж байгаа билээ. Иймд бид хөл бөмбөгийн фэнүүдэд зориулж тоглолт дуусахаас өмнө хөөгдөж гарах вий гэсэн айдасгүй үзэх боломжтой болгоно. Бид аваргын төлөөх тоглолтод Англи шалгараасай хэмээн хүсэн дэмжиж байна”

Тус шийдвэрийг тун удахгүй Их Британийн Парламентын доод танхимд танилцуулах юм. Одоогийн байдлаар коронавирусийн дэглэм үйлчилж байгаа тул пабууд 22:30 цагт хааж байгаа аж. Их Британи улс ирэх сарын 19-ны өдрөөс эхлэн цар тахлын дэглэмээ зогсоох төлөвтэй байгаа билээ.

Эх сурвалж: Unilad

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button