УЛС ТӨР

НББХ: Амралтын 20 хоногийг 15 болгох саналыг ДЭМЖЛЭЭ

Нийгмийн бодлогын байнгын хороо “Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.03.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;”-ийг хийж байна.

Хуульд ээлжийн амралтын хугацааг олон жил ажилласан, цөөхөн жил ажилласнаас үл хамааран бүх ажилтан, албан хаагчид 20 хоног амрахаар оруулж ирсэн.

Энэ зохицуулалтыг УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, Ц.Сандаг-Очир нар дэмжээгүй бөгөөд ээлжийн амралтыг ажлын 15 хоног болгон зургаа дахь жилээс эхлэн гурав, гурав хоног нэмэгддэг зохицуулалтыг хэвээр үлдээх САНАЛ ГАРГАСАН.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнх-Оргил “Хуулийн 99.99.3-д заасан ээлжийн амралтыг 20 хоногийг 15 хоног болгох Ж.Сандаг-Очирын саналаар санал хураалт явуулья” гэсэн юм.

Үүнтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй санал хураалт явуулахад гишүүд 100 хувийн саналаар дэмжлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Ажилчин
Ажилчин

Өө эргүү юм бэ 20 хоногииг 15 болгодог ямар их ашиг гарах болчихоов м�##� м�##�нууд их юм хииждээ 5 хоногиин мөнгииг нь авч гудрах нуу ээ хүүрээ гэж

Зочин
Зочин

Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов доо. Хуучин хуулиараа л байсан нь дээр шүү олон жилийн нэмэгдэлтэйгээ

zochin
zochin

MAH-iin tor ard irgedee yaval bur yaduu bailgaj, oorsdoo ideh be gej bodoj, ajilladag humuus

Зочин
Зочин

/Тэтгэврийн нас 65, амр�##�тын үндсэн хоног 15/ болж байна баярл�##�аа.Энхрий хайрт МАхН мандтугай.

zochin
zochin

ENE SARANGEREL IH L GAI BOLJ BNDAA

Зочин
Зочин

Дэлхий нийтээ хар эргүү парзит минь.ц�##�ингаа ядаж урд хөрш шигээ болго.солонгос явж чадахгүй нь Эрээнд бууд�##� гуанзанд хятад хүнээс бага ц�##�ингаар ажиллаж бна.чиний ц�##�ингаар яаж сар амь зуухыг задаргаагаар үзүүл!!!.боломж байхгүй.ядаргаа мөчлөөд худ�##�даж аваач ажилчидаа.

Сс
Сс

Тэнэг юм хийх юм м�##�нууд

Холбоотой мэдээ

Back to top button