СПОРТ
Ш.Энхийн-Од Леброн Жэймсийн хүүг хожлоо

Сагсан бөмбөгийн “The Battle” тэмцээнд Гавьяат тамирчин Ц.Шаравжамцын хүү Ш.Энхийн-Од “Midwest” багийн бүрэлдэхүүнд тоглон, оролцож байгаа билээ. Тэрбээр өнөөдөр NBA-ийн супер од Леброн Жэймсийн том хүү Броннигийн багийн эсрэг тоглолоо.
Эл тоглолтод Ш.Энх-Одын баг Броннигийн багийг 99:97-гоор хожив. Ш.Энхийн-Одын ур чадвар, ухаалаг тоглолт багаа хожиход нэлээд нөлөө үзүүлснийг мэргэжилтнүүд онцолж байна.

Тус тоглолтыг Леброн Жэймс үзэн, хүүгээ дэмжжээ.














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Мундаг хүү бна, туршлага хуримтлуулж ирээд монголын сагсны хөгжилд цахиур хагалаасай !!!
Жеймс охинтой юу? Багтай нь үзвэл барчих ч юм бил үү
Togloltiig ni haanaas uzhuu
Dz iin page dr bgaa