НийгмийнЭДИЙН ЗАСАГ
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 6.6 хувиар өсжээ

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2021 оны зургадугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 6.6 хувь, өмнөх сараас 0.7 хувиар өсжээ. Энэ өсөлтөд дараах бараа, үйлчилгээнүүдийн бүлгийн дүнгийн өсөлт голчлон нөлөөлсөн байна гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ
- Хүнсний бараа, ундаа, ус 12.9 хувь (мах, махан бүтээгдэхүүн 18.8 хувь, согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 7.7 хувь),
- Согтууруулах ундаа, тамхины үнэ 2.9 хувь,
- Хувцас, бөс бараа, гутлын үнэ 3.3 хувь,
- Орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний үнэ 4.8 хувь
- Эм тариа, эмнэлгийн үйлчилгээний үнэ 5.2 хувь, тээврийн үнэ дүнгээрээ 4.9 хувиар өссөн.
Үүнд мах, махан бүтээгдэхүүний үнэ 18,8 хувь болтол нэмэгдсэн гэх дүн гарчээ.
Инфляцын түвшин буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ.

Эндээс харвал өмнөх оны мөн үеэс инфляц огцом өсөж 3,8 пунктээр нэмэгдсэн байна. Энэ өсөлтийн тал хувь нь хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ нэмэгдсэнээс шалтгаалжээ.
О.ЭНХЖИН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.