УРЛАГЭнтертайнмент
Улаанбаатар хотын музей цахим үзэсгэлэн гаргалаа

Улаанбаатар хотын музейгээс 1921 оны Ардын Хувьсгалын 100 жилийн ойд зориулан сан хөмрөгийн сэдэвчилсэн цахим үзэсгэлэн гаргалаа.
Цар тахлын үед тус музей нь цахим байдлаар олон нийтэд зориулан “Хотын түүхийг анимэйшнээр”, цуврал бүтээл, “Бидний хот” гэх хоёр минутын подкаст, “Нийслэл хүрээ” комик цуврал зэргийг бэлтгэн гаргаж байсан юм.
Харин энэ удаагийн тэдний зохион байгуулж буй үзэсгэлэнд баримт бичиг, уран зураг, макет гэсэн гурван төрлийн нийт 39 үзмэр дэлгэгдсэн байна.
Үзэсгэлэнг ubmuseum.mn хаягаар орж үзэх боломжтой.
О.ЭНХЖИН



















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.