Өсвөр үеийнхний өсөлт сургуулийн үдийн цайтай холбоотой

БНСАУ, БНХАУ-ын өсвөр үеийнхний биеийн өндөр болон жинд сүүлийн 35 жилд мэдэгдэхүйц өсөлт гарсан нь сургуулийн үдийн цайн бодлоготой холбоотой аж.
Энэ тал дээр 1985-2019 оны хооронд 5-19 насны нийт 65 сая хүүхдийн дунд хийсэн 2000 гаруй судалгаа бий. Үүнээс үзвэл дээрх улсуудын өсвөр насныхны өндөр огцом дээшилсэн байна. Тухайлбал, БНСАУ-ын охидын өндөр өмнөхтэйгөө харьцуулахад 20 см-ээр өсчээ.
Судлаачдын зүгээс энэ нь тус улсууд сургуулийн үдийн цайг үнэгүй өгч, хоолны тэжээллэг чанарт анхаарсантай холбоотой гэж үзсэн байна. Түүнчлэн хүүхдийн хоол тэжээл бол тэдний өсөлт хөгжил, эрүүл мэндэд сайнаар нөлөөлөөд зогсохгүй цаашлаад улс орны хөгжилтэй холбоотой асуудал хэмээн мэдэгджээ.

Хамгийн өндөр, хамгийн намхан үндэстнүүдийн 19 настай хүмүүс дунджаар найман инчийн зөрүүтэй байдаг. Өсвөр насныхны өндөрөөрөө тэргүүлдэг улс орнуудын тоонд Голланд, Монтенегро, Эстони болон Дани улсууд багтдаг. Тэгвэл, манай өмнөд хөрш Хятад улсад 19 настай залуус Голландынхаас гурван инч, Хятад эмэгтэйчүүд нь тус улсын эмэгтэйчүүдээс 2,7 инч намхан байдаг ажээ.
Эх сурвалж: inkstonenews.com
О.ЭНХЖИН













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Бас хүнд цүнх холбоотой
Бүх насны хүүхдүүд хүнд цүнхтэй явдаг. Гол шалтгаан бол сурах бичгүүдийг жил бүр хэвлэж мөн сургууль түрээсээр ашиглуулдаггүйтэй холбоотой. Уг нь хувь хувьдаа худадаж авч хэрэглэх биш сурах бичгийг түрээсээр хэрэглүүлж бмаар юм. Мөн хүүхдүүд сургууль дээрээ коридорт хүнд номнууд, өвлийн солидог гутал зэргээ хийдэг шүүгээтэй бмаар бгаа юм даа.