Өвөрхангай аймаг мал эмнэлгийн явуулын лабораторитой боллоо

Өвөрхангай аймгийн мал эмнэлгийн газар явуулын иж бүрэн лаборатори бүхий автобустай болжээ.
Сүүлийн жилүүдэд тус аймгийн малчид отор нүүдлээр явж, халдвартай бүс нутгуудад өвөлжиж, хаваржих тохиолдол их байгаа. Тиймээс отрын зам дагуу явуулын лабораторийг ажиллуулж, малын өвчлөлийг илрүүлэх, тандалт судалгаа хийх, төрийн үйлчилгээг шуурхай хүргэх шаардлага их байдгийг тус аймгийн Засаг дарга онцолсон юм.
Малын эрүүл байх нь цаашлаад ард иргэдийн эрүүл мэндтэй шууд холбоотой. Иймээс орон нутгийн төсвөөс 35 сая төгрөгөөр тус лабораторийг байгуулжээ.
Мөн Арвайхээр, Хархорин сумын мал эмнэлгүүд худалдааны төвд худалдаж байгаа сүү, цагаан идээ, маханд антибиотикийн үлдэгдэл илрүүлэх, хүний биед сөрөг нөлөө байгаа эсэхийг тогтоох зориулалт бүхий багаж төхөөрөмжтэй болсон байна.
О.ЭНХЖИН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.