Нийгмийн

ТОДРУУЛГА: Хохирогч хүүхдүүд өөрийг нь шоглодог байсан учраас хутгалсан гэж мэдүүлжээ

Өнгөрсөн бямба гарагийн /2021.08.07/ орой 18:02 цагийн үед маш аймшигтай нэгэн гэмт хэргийн дуудлага цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт ирсэн байв.

Тодруулбал, Баянзүрх дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт байрлах  автомашины зогсоолд эрэгтэй, эмэгтэй бага насны хоёр хүүхэд халдлагад өртөж, 13 настай эмэгтэй хүүхэд маш олон тооны хутгалуулсан шархтайгаар газар дээрээ нас барсан, харин 7 настай хүү арав гаруй хутганы шархтай, маш хүнд байсныг ГССҮТ-д хүргэсэн талаар цагдаагийн байгууллагаас мэдээлсэн юм.

Хамгийн аймшигтай нь уг гэмт хэргийг дээрх хохирогчидтой төрөл садангийн холбоотой 11 настай эрэгтэй “Б” гэх бага насны хүүхэд үйлдсэн байж болзошгүй байгаа тул  гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцлийг тогтоохоор Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагааг явуулж эхлээд байна.

Тэгвэл эл хэргийн шалгалт юу болж байгаа, холбогдсон хүүхэд хаана байгаа талаар бид эх сурвалжаас тодрууллаа.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар хүүхэд одоогоор гэмт хэрэгт өртөж, хохирсон хүүхдүүд очиж тусламж авах ёстой 108 төвийн хамгаалах байранд байгаа аж. Тиймээс хүүхдийг цаашид тэнд байлгах боломжгүй гэж үзэж буй учраас албаныхан өнөөдөр хуралдаж, хаана байлгах эсэхийг шийдэх юм байна.

Түүнчлэн хүүгийн сэтгэл зүй маш их гэмтэлтэй, сэтгэлзүйн эмгэгтэй гэх дүгнэлт гаргаад буй юм байна. Учир нь хүүхэд багаасаа эцэг эхийн хайр халамж дутуу өссөн бөгөөд сүүлийн хэдэн жил эмээ өвөө дээрээ өссөн нь урьдчилсан байдлаар тогтоогджээ. Түүнчлэн хийсэн хэрэгтээ гэмшсэн байдал гаргахгүй байгаа нь сэтгэлзүйн гүн эмгэгтэйг нь илтгэж байна гэж дүгнээд байгаа аж.

Хүү эл хэргийг үйлдсэн шалтгаан нөхцөлөө урьдчилсан байдлаар мэдүүлэхдээ хохирогч хүүхдүүд өөрийг нь шоглож, хулгайч гэж дууддаг, тамхи татдаг гэж шоолдог байсан учраас маргалдаж, ийм зүйл болсон хэмээн мэдүүлжээ. Тэд эгч дүүсийн хүүхдүүд байсан аж.

Б.ЦЭЛМЭГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Иймхэн зүйлээс болсон бол энэ хүүхэд маш удаан сэтгэлийн зовлонтой явсан байна.

Zochin
Zochin

etseg ehchuudee huuhdiinhee aash zang sn anzaar tanai huuhed haa negtei ailiin hvvhed deerelheed shoglood yawaa yum bish biz. Herwee tiim bdal anzaaragdwal dariuhan zogsooj bolohgv gdgiig ni bvren sn oilguul...tsaad xuuxed ni yamar ch setgelzuitei bj bno. dawaad garax ch hvvhed bdg dawahgv neg bol amia horlodog neg bol iim uildel hiideg hvvhed ch bna. Tiimees hvmvvjilgvi sexuun zantai horon vgtei hvvhdvvdee ertxen deer ni hvmvvjvvl. Vhsen hoino ni ailiin hvvhed haraaj amidrax yum boloxwii. Tgd bitgii eldwiin kino duraar ni uzuul busdiig deerelhej daramtalah ongo aystai kino Solongos Amerikt ih bgaa.iim zuilst tsenzur tawi. Unjuu nvdtei Soeliin saidiig zorigtoi shiidwertei alham hiihiig shaardaj bna. Ooriinhoo tsarai shg ooh ch bish bulchirhai ch bish ajil hiigeed amitnii araar idej uugaad yawaad bj yaxaw.

Mergen
Mergen

Urd umnu sonsoj baigaagyi yumaa sonsoj baina Yaj uruudan dorouthooroo I gedeg baina aa ER ne tom baga ggyi bugd stress tei Zarim ne mungu Tsagaan NUD ulaan geech bolj. Sown gegeeruuleh huntei gee ajillah tal deer ontsgoi anhaarmaar yum

Зочин
Зочин

Монголчууд өнчин өрөөсөн ядмаг доройдуу хүнд зөөллөж ханддаг байсан нь их учиртай шүү. Дутуугийн комплексэд орсон хүний муу бодол энергийн төвлөрөл хүч ихтэй. Хүнийг хэл амаар доромжлож болохгүйг олноороо бөөрөлхөх зантай хүмүүс сайн анхаарч байхад гэмгүй дээ. Томчуудын харилцааны тусг�##� шүү. Бие биедээ хүндэтгэлтэй хандаж бай.

Зочин
Зочин

Яавч эрүүл сэгэхйтэн хүүхэд биш байж таараа.

Номин
Номин

Үр хүүхдэдээ бусдыг шоолж баясаж шоглож болохгүй гэж хэлдэг болоосой хүмүүс .

Зочин
Зочин

Яадаг муу зулбасга вэ.

Zochin
Zochin

Mongolin xuulia gj xvn alsan xvne shitgej chadaxgvi xulgai zalilan derem xeres xeterlee ine xulgaich nara tejeged bxr tsaaza sergemer yum tatwar tologchin mongor tejeej bxr xvn xognuda yax gd bailgad bdgin gudmar dvvren arxichid ymr zorilgogvi zombinuud

Хүүхдүүдээ хүмүүжүүл
Хүүхдүүдээ хүмүүжүүл

Хүүхдүүддээ хүүхэд шоолж доромжилж болохгүй гэж сайн зааж сургах хэрэгтэй. Мөн өөрсдөө дуртай дургүй хүүхдэдээ сайн үлгэр дуури�##��##� хүүхдийнхээ дэргэд үзүүлэх хэрэгтэй. учир нь хүүхэд чинь ном уншдаггүй л бол таныг дууриах магадл�##� өндөр. Нэг удаа гудамжинд 10-аад насны хүүхдүүд таар�##�даад би тэдэнд нэг зүг зааж өгөөд тийшээ явсан гэдгээ эцэг эхдээ дуулгаж байж яваарай гэтэл өөдөөс нэг нь манай аав аймаар баян ш дээ гэсэн. Би бүр гайхаад амьдр�##�даа ганц ч удаа тийм хүнтэй таар�##�даж үзээгүй болохоор гайхаад эцэг эх нь л иймэрхүү маягаар ярьдаг болов уу гэж таасан. 2. Хүүхдийнхээ сэтгэл санаанд юу байгааг асууж мэдэж бай !

Цэлмэг мэдүүлэг яаж мэдсэн ?
Цэлмэг мэдүүлэг яаж мэдсэн ?

Цагдаа мэдүүлгийн агуулга чамд хэлэх хугацаа болоогүй. Дээрээс нь энэ хэрэг хүүхдүүдтэй холбоотой тул бүр чиг чамд хэлэхгүй байх ёстой. Чи яаж мэдсэн бэ ?

Зочин
Зочин

шоглож тоглож ч болохгүй .хүүхэд бол хүүхэд ш дээ үхсэн хүн үг хэлэхгүй ш дээ ..хүн �##�сан хүнийг бмөөрөх хандлагатай эцэг эх н бдаг л байх бхгүй ч бсан өвөө эмээ гд х�##�амжлагчид н байга хүний сайхан хүүхдүүд бүүр 2 ийн 2 шүү. Дахиад хүн �##�ахгүй бат�##�гаа �##�га .наад хүүхэдээ тэр хүүхдийн колонид н явуулаачээ .юун 108. Хохирсон хүүхдүүд яах вэ .ямар аймшгийн кино биш дээ. Нөгөө дүүгээ хооллох гд хулгай хийсэн хүүхдүүдийг хичнээн жилээр н хориод шилжүүлдэг биз дээ .арай ч дээ. Хүүхдүүдээ хүүхэд шоглуулахгүй сурга ч гэх шиг . Ямар т1 хүмүүс вэ . Бид нар багадөө шоглуулахдаа шоглуулж,шоглохдоо шоглодог бсан ч арай дээ 70 80 удааа хутг�##�даг арай хүн бишээ

Холбоотой мэдээ

Back to top button