Мессиг Барселонагаас гарах болсноос зургийг нь “Камп Ноу” хананаас буулгав

Лионель Месси /Lionel Messi/ Барселона багаас гарах болсноос “Камп Ноу” цэнгэлдэх хүрээлэнгийн ханан дээрээс түүний зургийг өчигдөр буулгажээ.
34 настай Аргентины од Мессигийн багтайгаа байгуулсан гэрээ өнгөрсөн зургадугаар сард дуусч, тэрбээр хэвлэлийн бага хурлын үеэр Барселона багаас гарч буйгаа мэдэгдсэн юм. Багаасаа гарах болсон шалтгаанаа тамирчин санхүүгийн бэрхшээл болон дүрэмтэй холбоотой хэмээн тайлбарлажээ.

Тэрбээр үүнийхээ дараа Францын хөл бөмбөгийн “Пари Сен Жермен” /Paris Saint-Germain/ багт элсэхээр болоод буй. Харин түүний шүтэн бишрэгчдийн хувьд энэ нь хүнд цохилт болоод байна.
Месси 13 настайгаасаа Барселона багт тоглож, багийн бүх тэмцээнд оролцож байсан юм. Тэрбээр нийт 778 тоглолтод оролцож, 672 гоол оруулснаараа тус багийн бүх цаг үеийн шилдэг тоглогч болсон бөгөөд хэд хэдэн рекордыг эзэмшдэг юм.
Эх сурвалж: wionews.com
О.ЭНХЖИН










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.