СПОРТ

ДАШТ-2019: Д.Амартүвшин шөвгийн 16-д шалгарлаа

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн 33, эмэгтэйчүүдийн 24 дэх удаагийн тэмцээн Японы Токио хотод өнөөдөр эхэллээ. Токиогийн дэвжээнд эрэгтэйчүүдийн 60 кг-д Төв аймгийн Угтаалцайдам сумын харьяат, ДАШТ-ий мөнгөн медальт, 32 настай, Гавьяат тамирчин Д.Амартүвшин, эмэгтэйчүүдийн 48 кг-д Баянхонгор аймгийн Баян–Овоо сумын харьяат, ДАШТ-ий алт, мөнгөн медальт, Риогийн олимпод V байрт шалгарсан, Гавьяат тамирчин М.Уранцэцэг, залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, Азийн наадамд түрүүлсэн Монголын анхны самбоч, ОУХМ Г.Наранцэцэг нар өнөөдөр барилдаж байна.

Эрэгтэйчүүдийн 60 кг-д барилдаж буй Д.Амартүвшин эхний тойрогт гоц мөргөн, удаах даваанд Монакогийн бөх Ян Сиккардыг цэвэр ялсан. Тэрбээр дөнгөж сая БНСУ-ын Чой Ин Хьюкийг цэвэр ялж, шөвгийн 16-д шалгарав. Улмаар дараагийн тойрогт Киргизийн жүдочтой хүч сорино.

Б.БУЯНДАЛАЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button