УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл хэлмэгдэгсдийг хүндэтгэлээ

Өнөөдөр буюу жил бүрийн 9.10 бол хэлмэгдсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр.
Тэдний дурсгалыг хүндэтгэж цэцэг өргөх ёслол өнөөдөрт хэлмэгдэгсдийн хөшөөнд болсон бөгөөд энэхүү арга хэмжээнд АН, АН бүлгийн гишүүд оролцлоо.
УИХ-ын гишүүн, АН-ын дарга О.Цогтгэрэл "Монголын түүхийн хамгийн хар толбын нэг хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэлээ. Эцэг эхээ, өвөө эмээгээ, хань ижлээ, үр хүүхдээ алдаж, адлуулсан хэлмэгдэл, ялгаварлал, хийрхлийн сүүдэр Монгол улсад, Монголын төрд ахин бүү тусаасай” хэмээжээ.
Тэрээр өчигдөр "АН-ын өмнөх удирдлагуудад хандан намын зарим гишүүдийг хөөсөн гэх асуудалд "Ардчилсан намын хяналтын байгууллага одоогоор хуралдаж “намаас хөөх” аливаа коммунист шийдвэр гаргаагүй болохыг мэдэгдье." хэмээн мэдэгдээд байлаа. Энэ нь АН цаашид улс төрийн хэлмэгдэл, ялгаварлалыг тэвчихгүй, иргэн болгон, ирсэн бүхний өмнө үүдээ дэлгэсэн нээлттэй бодлого явуулахаа илэрхийлж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
АН 2-ын дарга шүү дээ. Сайн з�##�уу даа