СПОРТ

ДАШТ: Г.Одбаяр гуравдугаар тойрогт яллаа

Япон улсад үргэлжилж буй жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Монголоос гурван тамирчин хүч сорьж байна. Тэднээс ОУХМ Ц.Цогтбаатар, Л.Энх-Отгон нар эхний тойрогт ялагдан, тэмцээнээ дуусгасан. Эрэгтэйчүүдийн 73 кг-д барилдаж буй ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчин Г.Одбаяр эхний тойрогт гоц мөргөн, удаах даваанд Филиппиний Кэйсэй Наканог ялсан. Баянхонгор аймгийн Өлзийт сумын харьяат, Азийн наадмын мөнгө, Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальтай тэрбээр гуравдугаар тойрогт Африкийн гурван удаагийн аварга, Египетийн М.Монлюдинг цэвэр ялав.

Сүүлийн гурван ДАШТ-д оролцохдоо бүгдэд нь медалийн төлөө барилдсан Г.Одбаяр дөрөвдүгээр тойрогт Туркийн жүдоч Билал Килоглутай хүч сорино. Хэрвээ түүнийг дийлбэл С хэсгийн аваргын төлөө олимпын аварга Шохо Оно, олимпын аварга Лаша Шавдатуашвили нарын ялсантай нь барилдана.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button