ДАШТ-д Ш.Оно гурав, К.Дегүчи анх удаа түрүүллээ

Японд зохион байгуулж буй жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий гурав дахь өдрийн барилдаан боллоо.
Эрэгтэйчүүдийн 73 кг-д Риогийн олимпын аварга Шохей Оно ДАШТ-д гурав дахиа түрүүлж, жингийнхээ босоо бөх гэдгийг баталлаа. 27 настай тэрбээр аваргын төлөөх барилдаанд олимп, ДАШТ-ий мөнгөн медальт, Азербайжаны Р.Оружовыг ялсан юм. Ингэснээр Ш.Оно 2014 оны Токиогийн “Их дуулга”-д нутаг нэгт Х.Акимотод дийлдсэнээсээ хойш завсаргүй 51 дараалан ялаад байна.

Өнөө жил эмэгтэйчүүдийн 57 кг-д Хөдөлмөрийн баатар, олимпын мөнгөн медальт, дэлхийн аварга Д.Сумъяа зодоглоогүй. Түүний эзгүйд шинэ аварга төрлөө. Олон хүн Ё.Цүкасаг дэлхийн хошой аварга болох болов уу гэж таамагласан байх. Тэгвэл эл таамгийг Канадын, 23 настай жүдоч К.Дегүчи эвдлээ. Өнгөрсөн жил ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн тэрбээр аваргын төлөөх барилдаанд ДАШТ-ий алт, мөнгөн медальт Ё.Цүкасаг ялсан юм.

Ш.Оно өнгөрсөн жил аравдугаар сард, К.Дегүчи энэ оны тавдугаар сард Монголд ирж, ДАШТ-ий өмнөх бэлтгэлээ базаасан юм.
Б.БУЯНДАЛАЙ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Lowest Price Generic Cialis [url=http://cialibuy.com]Buy Cialis[/url] Hydrochlorothiazide Congestive Heart Failure Order Visa Accepted Newb
Break 25 Mg Viagra http://abuycialisb.com - cialis prices Cialis Equivalent Buy Cialis Mail Order Medications From Canada