НИЙГЭМ

Нүүрс ачсан галт тэрэгний чингэлэгт гал гарсныг унтраажээ

Дорноговь аймаг, Замын-Үүд сум Сүлд багийн “Замын-Үүд өртөө-2”3 дугаар зам дээр нүүрс ачсан галт тэрэгний /544102/ дугаартай чингэлэгнээс утаа гарч байна гэсэн дуудлага өнгөрөгч аравдугаар сарын 3-нд иржээ.

Улмаар тус аймгийн Замын-Үүд сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 07:46 цагт очиход, “Замын-Үүд Өртөө-2” -ын 3 дугаар зам дээр зогсож байсан тус аймгийн Даланжаргалан сумын “Олон-Овоо” өртөөнөөс Бүгд найрамдах Хятад ард Улсын  “Эрээн” өртөөний чиглэлд  нүүрс тээвэрлэж явсан 2808 дугаар ачааны галт тэрэгний  /544102/ дугаартай чингэлэгт нүүрс уугьж байсныг 32 минут ажиллан унтраасан байна.

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
10 сар 4, 2021 13:41

энэ манай г�##�т тэрэгний зураг юмуу????

Холбоотой мэдээ

Back to top button