СПОРТ
ДАШТ: Б.Ганхайч шөвгийн 16-д шалгарлаа

Япон улсад үргэлжилж буй жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-д өнөөдөр Монголоос гурван тамирчин хүч сорьж байна. Тэднээс эмэгтэйчүүдийн 63 кг-д барилдсан ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчин Б.Мөнгөнчимэг Израйлын бөхөд дийлдэн, тэмцээнээ дуусгасан.
Эл жинд барилдаж буй Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт Б.Ганхайч эхний тойрогт Бразилын А.Гастилосыг ялсан. Удаах даваанд Канадын бөхийг ялж, шөвгийн 16-д шалгарлаа. Б.Ганхайч гуравдугаар тойрогт Италийн Марио Гентрачиотой өрсөлдөнө.
Б.БУЯНДАЛАЙ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.