Н.Түвшинбаяр аварга НӨГӨӨДӨР барилдана
Монголын жүдочид ДАШТ-ийг тааруухан амжилттай үргэлжилжлүүлж байна. Тэмцээний эхний өдөр Гавьяат тамирчин М.Уранцэцэг хүрэл медаль хүртсэн ч түүний амжилтыг буухиалж чадахгүй л байна.
Одоо ДАШТ-ээс медаль хүртэх Монголын дөрвөн найдвар үлдсэн. Маргааш эрэгтэйчүүдийн -100 кг-д Архангай аймгийн Батцэнгэл сумын уугуул, ДАШТ-д хүрэл медальт, Риогийн олимпод V байрт шалгарсан Л.Отгонбаатар, эмэгтэйчүүдийн 78 кг-д бөхийн олон төрөлд ДАШТ-ий медальтай, ОУХМ О.Мөнхцэцэг нар барилдана.
Нөгөөдөр +100 кг-д олимпын алт, мөнгө, ДАШТ-ий хүрэл медальт, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр, Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, ДАШТ-ий хүрэл, Азийн наадмын мөнгөн медальт, залуучуудын дэлхийн аварга Ө.Дүүрэнбаяр нар зодоглоно.
Найдлага алддаггүй Найдангийн Түвшинбаяр аварга хоёр жилийн өмнө Унгарт болсон ДАШТ-д жин өгсөн барилдаад +100 кг-д хүрэл медаль хүртэн, олимп, дэлхийн медальтан болсон юм.
Б.БУЯНДАЛАЙ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.