ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМ

Итали: Ажилтнууд ковидын ногоон паспортгүй бол торгууль төлнө

Италид төрийн болон хувийн хэвшлийн бүх ажилтнууд заавал ковидын паспорт буюу ногоон паспорттай байх шийдвэр үйлчилж эхэллээ. Энэ талаар аравдугаар сарын 15-нд тус улсын Эрүүл Мэндийн Яамны хэвлэлийн албанаас мэдээлжээ.

Аравдугаар сарын 15-наас буюу өнөөдрөөс эхлэн бүх ажилтнууд коронавирусийн эсрэг вакцинд хамрагдсан мөн “COVID-19”-ийн PCR /Пи-Си-Ар/-ийн шинжилгээний хариу нь сөрөг гарсныг нь нотлох баримт бичигтэй байх ёстой боллоо. “Covid Passport” буюу ногоон паспорт нь ухалааг гар утсаар программ уншуулах боломжтой QR кодтой аж.

Хэрэв ажилтан ногоон паспортгүй бол ажилтанд харин сахилгын шийтгэл ногдуулахгүй байхаар тусгажээ. Тиймээс QR код байхгүй байсан ч тухайн ажилтныг ажлаас нь халах эсхүл түдгэлзүүлэх боломжгүй гэсэн үг.

Гэсэн ч хэрэв ажилтнуудаа ковидын ногоон паспортгүйгээр ажлын байр руу нь нэвтрүүлсэн бол ажил олгогч болон ажилтныг хоёуланг нь торгоно. Торгуулийн хэмжээ 400 еврогоос 1,000 евро хүртэл байх аж.

Өмнө нь Италид заавал ногоон паспорт нэвтрүүлэх журам гаргах гэж байгаатай холбогдуулан ард иргэдийн дунд олон нийтийн эсэргүүцлийн жагсаал болох гэж байгаа талаар мэдээлэл цацагдаж байсан. Тус улсын Дотоод Хэргийн Яамнаас аж ахуйн нэгж, нисэх онгоцны буудал, зам талбайн нөхцөл байдалд цагдаагийн алба хаагчдыг онцгой анхаарал хандуулахыг үүрэг болгожээ.

(Эх сурвалж: Regnum)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button