“Гэм зэм” жүжигт Ц.Төмөрбаатар дүр бүтээнэ

Улаанбаатар хот дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төв дэргэдээ Монголын уран бүтээлчидтэй хамтран “Орфей” театр байгуулж, нээлтээ нэрт зохиолч Ф.М.Достоевскийн “Гэм зэм” романаас сэдэвлэсэн ижил нэрт жүжгээр хийх гэж буй билээ. Уг жүжгийн гол дүрүүдийн нэг Аркадий Иванович Свидригайловын дүрийг Төрийн шагналт, Гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар бүтээхээр болжээ.
“Гэм зэм” романыг утга зохиол судлаач, яруу найрагч Я.Баяраа жүжгийн зохиол болгосон бөгөөд найруулагч М.Батболд найруулах аж.
Жүжгийн нээлт арваннэгдүгээр сард болох юм.
Ташрамд сонирхуулахад, уг жүжгийн гол дүр болох Раскольниковын дүрийг Guys хамтлагийн дуучин, жүжигчин Д.Лхагва, Алена Ивановнагийн дүрийг Гавьяат жүжигчин Д.Ганцэцэг, Дуня буюу Авдотья Раскольниковагийн дүрийг жүжигчин Х.Баярмаа, Семен Захарович Мармеладовын дүрийг Гавьяат жүжигчин П.Эрдэнэзаан бүтээхээр болсон юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Монголын урдаа барьдаг ганц жүжигчин шүү бараг