Софт теннисчид АзийнАШТ-ээс гурван хүрэл медаль хүртлээ

Софт теннисний өсвөр үе, залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээн Филиппины Булакан хотод наймдугаар сарын 27-31-нд болж, Монголын тамирчид гурван хүрэл медаль хүртлээ.
Тэмцээнд охид, хөвгүүдийн 12, 15, 18, 21 хүртэлх насны ангилалд ганцаарчилсан, хос, багийн гэсэн нийт зургаан төрөлд 13 орны 300 гаруй тамирчин оролцсон юм.

Дасгалжуулагч Б.Батаа, Ц.Эрдэнэбат нарын удирдлагад эрэгтэй найм, эмэгтэй хоёр тамирчин өрсөлдсөнөөс охидын 15 хүртэлх насны ангиллын хосын төрөлд Б.Чинмөрөн, Т.Ивээл хүрэл, хөвгүүдийн 18 хүртэлх насны ангиллын хосын төрөлд Б.Мөнхтулга, Г.Тэмүүлэн хүрэл медаль, багийн төрөлд Э.Улсболд, С.Баянтөр, С.Молор-Эрдэнэ, Б.Тулга, Б.Мөнхтулга , Г.Тэмүүлэн, Б.Билгүүн, Э.Тэлмэнбаяр нар хүрэл медаль хүртсэн юм. Тэд өнөөдөр 21:45 цагт эх орондоо ирнэ.
Б.БУЯНДАЛАЙ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.