НИЙГЭМ
“Тэрбум мод хөдөлгөөнийг зохион байгуулахаас өмнө тулгамдсан асуудлыг шийдэх ёстой”

“Ойн салбарын үндэсний чуулган” хуралдаанаар “Монгол Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн эрх зүйн байдал ба суурьшлын бүс” хэлэлцүүлэг боллоо.
Хэлэлцүүлгийн үеэрБОАЖЯ-ны Уур амьсгалын өөрчлөлтийн газрын дарга А.Энхбат:
"Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг амжилттай зохион байгуулахад хэд, хэдэн тулгамдсан асуудлыг эхний ээлжид шийдэх ёстой. Жилд 100 гаруй сая мод тарих шаардлагатай үүснэ гэж тооцвол, мод үржүүлгийн газруудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, уул уурхайн томоохон компаниуд нийгмийн хариуцлагын хүрээнд тарьц суулгац бэлтгэн нийлүүлэх асуудлыг ярьж байна” гэв.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.