СПОРТ
Э.Содномпилжээ Хөдөлмөрийн баатар боллоо
Паралимпын аварга, “Рио-2016” паралимпын наадмын хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Э.Содномпилжээ өнөөдөр Хөдөлмөрийн баатар боллоо. Пара пауэрлифтингийн тамирчин тэрбээр олимп, дэлхийн дээд амжилтыг эзэмшдэг.
Өнөөдөр түүний багш Баттулга Гавьяат дасгалжуулагч болсон. Ийнхүү багш шавь хоёр нэг өдөр Хөдөлмөрийн баатар, Гавьяат дасгалжуулагч цол хүртсэн нь яах аргагүй ховор үйл явдал.
Э.Содномпилжээ удахгүй болох ДАШТ-д оролцохоор бэлтгэлээ базааж байгаа юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.