УЛС ТӨР

Шүүхийн хараат бус байдалд УИХ халдах эрсдэлтэй байна

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Н.Ганибал нар ҮХЦ-д хандахаа мэдэгдлээ.

Учир нь тэд Шүүхийн хараат бус байдалд УИХ халдах эрсдэлтэй хууль батлагдсан нь Үндсэн хууль зөрчиж байна гэж үзжээ.

Тодруулбал, уг хууль Үндсэн хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн гэж үзжээ.

-Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт "...бусад таван гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр УИХ томилно" гэсэн нь,

-Мөн хуулийн 77 дугаар зүйлийн 77.2 дахь хэсэгт "...ажлын хэсгийг УИХ-ын даргын захирамжаар томилсон УИХ-ын гишүүн ахална" гэсэн нь,

- Мөн зүйлийн 77.1-77.11 дэх хэсэг, 95 дугаар зүйлийн 95.4 дэх хэсэгт "...Сахилгын хорооны бүрэлдэхүүнд орох бусад таван гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр УИХ томилно..." гэсэн нь,

-Мөн зүйлийн 95.5 дахь хэсэгт "...УИХ сонгон шалгаруулж томилно" гэсэн нь Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 3,5,6 дахь хэсгийг зөрчиж байна гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button