Нийгмийн
409 дүгээр хаалттай хорих ангид тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар хамтран Хорих ял эдэлж байгаа болон хорихоос суллагдсан өсвөр үе, залуучуудыг нийгэмшүүлэх дэд хөтөлбөрийн хүрээнд 409 дүгээр хаалттай хорих ангид гэр бүлийн харилцаа болон хувь хүний хөгжил, компьютерын сургалтыг зохион байгуулах орчин нөхцөлийг бүрдүүлж, 1086 цахим ном, 28 сургамжит өгүүллэг, 30 богино хэмжээний сургамжит видео, 60 минутын подкаст бүхий мэдээллийг багтаасан 10 ширхэг иж бүрэн компьютер хүлээлгэн өглөө.
Цаашид Залуучуудын хөгжлийн төвөөр дамжуулан хорихоос суллагдсан өсвөр үе, залуучуудыг нийгэмшүүлэх, ажлын байранд холбон зуучлах ажлыг 21 аймаг 9 дүүрэгт ажиллаж байгаа залуучуудын хөгжлийн төвөөр дамжуулан ажиллахаар төлөвлөж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.