Нийгмийн

“Хүүхдэд чиглэсэн үйлчилгээг сайжруулах” сэдэвт сургалт зохион байгууллаа

Агентлагийн даргын А/148 тушаалын дагуу Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар Сургалт, судалгаа мэдээллийн төв нь Нийслэлийн 9 дүүрэг, харьяа байгууллагуудын үйлчлэгч нарт “Хүүхдэд чиглэсэн үйлчилгээ үзүүлэх байгууллагын үйлчилгээний чанарыг сайжруулах нь” сэдэвт сургалтыг 11 дүгээр сарын 4-ний өдөр зохион байгууллаа.

Ковид-19 цар тахлын үед байгууллагын орчны цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулах, мэдлэг олгох, туршлага солилцох, арга зүй нь дэмжлэг үзүүлэх мэдээллээр хангах хэрэгцээ шаардлага гарч байна. Энэ хүрээнд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын харьяа байгууллагын үйлчилгээний ажилчдад, стандарт, норм, нормативыг мөрдөх, ажлын байрны орчны эрүүл ахуй, ариун цэврийн нөхцөл сайжруулахад чиглэсэн сургалтыг үйлчлэгч нарт зохион байгууллаа. Тус сургалтад нийт 26 ажилтан, албан хаагч нар хамрагдав.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button