М.Ариунсанаа: “UB shelter Mongolia” асрамжийн газарт 69 нохой, долоон муур амьдарч байна

Өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 10-ны энэ өдрийг дэлхийн олон улс оронд амьтдын эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Бид уг өдөртэй холбогдуулан "Сайн санаа амьтдад” ТББ-ын тэргүүн, үүсгэн байгуулагч М.Ариунсанаатай холбогдож, мэдээлэл авсан юм.
Тус байгууллагын залуус 2017 онд "золбин” гэх тодотголтой зовж шаналсан амьтдыг асран хамгаалах, аврахаар UB SHELTER амьтан асрах төвийг байгуулсан бөгөөд өдгөө дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна.
Өнөөдрийн байдлаар UB shelter-Mongolia-д нийт 69 нохой, долоон муур байрлаж байгаа аж. Залуус одоогоор байгаа амьтдаа тэжээх, цаашлаад өөрсдийн үйл ажиллагааг явуулах газартай болохоор төсөл эхлүүлэн ажиллаж буйгаа онцоллоо.
Та бүхэн зовж шаналсан амьтдыг үрчлэн авах боломжтой бөгөөд хоол тэжээл, дулаан үүр, дэвсгэр хандивлах боломжтой байна.

-UB shelter- Mongolia -д юу хандивлаж болох вэ?-
- ХООЛ - Зөвхөн нохойн зориулалтын хоол гэлтгүй, шар будаа, сонгиногүй гоймон, бүх төрлийн мах (элэг, өөхнөөс бусад)
- АМЬТНЫ ХЭРЭГЛЭЛ - Хэрэглэхгүй болсон хүзүүвч, хөтөлгөө, сам, гинж, дэвсдэг живх зэрэг амьтанд хэрэг болох бүх л зүйл
- АХУЙН ЭД ЗҮЙЛС - Хэрэглэхгүй болсон хөнжил, гудас, дэр гэх мэт. /Амьтны үүр/
- БАРИЛГЫН МАТЕРИАЛ - Байнга засвар, тохижилт хийх хэрэгтэй байдаг тул нэг ширхэг хадаас ч хэрэгтэй.
- МӨНГӨН ХАНДИВ - Хаан банк 5219032484 / "Сайн санаа амьтдад” ТББ /
Холбоо барих утасны дугаар: 80005718 89910707















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.