СПОРТ
Э.Оюунболдын гаргасан нэхэмжлэлийг хэлэлцэх эсэх маргааш тодорхой болно

Энэ жил улсын наадамд түрүүлж, аварга цол хүртсэн Э.Оюунболдоос допинг илэрснийг албан ёсоор зарласан билээ. Гэвч Э.Оюунболд үүнийг эрс няцаан, шээс нь солигдсон гэж мэдэгдэн, Баяр наадмыг зохион байгуулах хороог шүүхэд өгсөн.
Нийслэлийн Захиргааны хэргийг шүүх түүний гаргасан нэхэмжлэлийг хэлэлцэх эсэх нь Захиргааны хэргийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 55.1-т заасны дагуу маргааш тодорхой болно.
Б.ГАНСҮЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.