ДЭЛХИЙНИЙГЭМЭнтертайнмент

Эротик романы зохиолчтой гэрлэсэн хамба лам сүмд ажиллах эрхээ хасуулав

Сольсоны сүмийн хамба лам Ксавьер Новель-и-Гома эротик романы зохиогч эмэгтэйтэй гэрлэсэн учраас түүнийг дөрвөн сарын хугацаанд сүмд ажиллахыг нь хориглосон талаар “The Guardian” нийтэлжээ.

Испанийн хамба лам нарын бага хурлаас бүх католик шашны хамба лам нар насан туршдаа сахих ёстой дүрэм болох гэр бүлгүй байх ариун тангаргаа зөрчсөн тул шийтгэл ногдуулсан аж.

“Ийм хэрэг гарсан ч хамба лам Ксавьер Новель-и-Гомад хамба ламын зэрэг цолыг нь хэвээр үлдээсэн ч түүнийг энэ цол хэргэмийнх нь хүрээнд ямар нэгэн үйл хэрэг хийх эрхийг нь хасчээ. Тиймээс тэрбээр олон нийтэд болон хувиараа католик шашны талаар бусдад номлол айлдах, зааж сургах, шашны зан үйл хийх эрхээ ийнхүү хасууллаа.

Хамба лам Ксавье Новел-и-Гома өмнө нь нөхрөөсөө салсан Сильвиа Кабалолтой гэх зохиолч эмэгтэй хайрын холбоо үүсгэж, тэд арваннэгдүгээр сарын 22-нд гэрлэлтээ батлуулж байжээ. Хамба лам мөн үр хөндөлтийн талаар хэт консерватив байр суурьтай, ижил хүйстнүүдийн нөхөн сэргээх эмчилгээг дэмждэг, Каталоны тусгаар тогтнолын төлөөх хөдөлгөөнийг олон нийтээр дэмждэг гэдгээрээ алдартай нэгэн аж.

(Эх сурвалж: The Guardian)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button